UB BOOK FAIR

Унших, Түгээх Хамтрах

Номын баяр нь хүмүүсийг ялангуяа хүүхэд залуусыг номд дуртай болгох зорилгоор “Зөв мэдлэгт хөтөлнө” уриаг сурталчилдаг. Үндэсний номын баяр нь олон сэдэв агуулгатай номыг улс орныхоо иргэдэд хямд үнээр хүргэх, уншигчдыг зохиолчидтой уулзах боломжийг олгодог. Хоёр хөршөөсөө зочид оролцдог Улаанбаатар хот төдийгүй Монгол улсдаа хамгийн алдартай соёлын арга хэмжээ юм.

Бид юу хийсэн бэ?

2007 оноос эхлэн 33 удаа зохион байгуулж байна.

Хотын иргэдийн унших түвшинг ахиулж, номын соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлж “Дэлхийн номын нийслэл” болох зорилгыг тавьсан.

230000

Оролцогч

200+

Хэвлэн нийтлэгч

300+

Зохиолч

10+

улсын төлөөлөл

Бид

Бидний түүх

Номын баярыг бид 32 удаа зохион байгуулахдаа Засгийн Газар, УИХ, Нийслэлийн ЗДТГ, Элчин сайдын яамдууд, аймгийн ЗДТГ-ууд, ном эрхлэн гаргагчид, бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. ​

Үндэсний номын баяр

Тэд бидний тухай

Бидэнтэй хамт байдаг уран бүтээлч, хэвлэн нийтлэгч, уншигч, дэмжигч та бүхэндээ баярлалаа.

Мэдээ мэдээлэл

Номын баярын сонин хачин

Үндэсний номын баярыг тойрсон мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой.

31, May 2023
Хүмүүс цаасаар ном уншихыг илүүд үзсээр байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний номын баярын үеэр 1500 хүний дунд түүврийн аргаар судалгаа хийж үзсэн байна. Тэдний 42.2 хувь нь эрэгтэй, 57.8 хувь нь эмэгтэйчүүд байжээ.Уг судалгаанд оролцогчдын насны дунджийг авч үзвэл 23.72, хамгийн бага нь 12, хамгийн ахмад нь 80 настай байв. Сүүлийн нэг жилийн хугацаанд худалдан авсан номын дундаж тоо 8, хамгийн олон давтагдаж буй номын тоо 3 ширхэг байна. Судалгаанд оролцогчдын 88.4 хувь нь цаасан ном сонгохыг илүүд үздэг ба илүү тодруулбал 69.9 хувь нь хэвлэмэл шинэ ном, 18.5% нь хэвлэмэл хуучин ном худалдан авдаг. Харин 11.3 хувь нь цахим ном, аудио ном, 0.3 хувь нь баррель үсэгтэй номыг ихэвчлэн худалдан авдаг байна.

Эх сурвалж : montsame.mn

31, May 2023
Уншдаг үндэстэн

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчуудын нэгэн том тэмдэглэлт баярын тоонд “Номын баяр” зүй ёсоор тооцогдох болжээ. Энэ баярын 33 дахь удаагийнхыг 2023 оны тавдугаар сарын 26-28-нд монголчууд уламжлал ёсоороо нийслэлийн төв талбайд гурван өдөр тэмдэглэж өнгөрүүлэв.

Read More
31, May 2023
Б.Сувд: Номын баяраар илүү онцлог, содон бүхнийг хүргэхийг зорилоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Номын соёлт ертөнц” ТББ-аас 32 дахь удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баяр гурав дахь өдрөө Д.Сүхбаатарын талбайд үргэлжиллээ.

Read More